Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлттэй холбоотой нийт 28 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

hi

Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой нийт 28 хүнд холбогдох, дараах 2 эрүүгийн хэргийг прокурор хянаж байна.

Тодруулбал, Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, ачилтын талбайгаас очер дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх,

  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б,
  • Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т,
  • Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нарыг саатуулаад байна.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг;

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн, хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх,

  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э,
  • Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А,
  • Мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нарыг саатуулжээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1, 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэргүүд тус тус хянагдаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4