
ОХУ-ын дорнод бүсийн "Золотая Нерпа" олон улсын тэмцээнд нийтдээ 8 багийн 200 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж, U12 насны ангиллын АШТ-ээс Монгол Улсын "Мэргэн" хоккейн академийн "Бамбаруушууд" баг амжилттай оролцож, түүхэндээ анх удаа Хоккейн эх орон ОХУ-аас алтан медаль хүртлээ.
ОХУ-ын Спортын яам, БТСУХ-ны 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын хоккейн баг Улаан-Үүд хотноо болон олон улсын тэмцээнд оролцсон байна.
Тэмцээнд Монголын “Бамбаруушууд” баг, Эрхүү мужийн “Юность”, Забайкалск хотын “Байкал” баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 болон 2 дугаар багууд, ОХУ, Улаан-Үд хотын "IceBars", Буриадын Кабанск аймгийн "Сарман" баг, Эрхүү мужийн "РСШОР" хүүхдийн спортын сургуулийн багууд оролцлоо.
Монголын хоккейн багийн хүүхдүүд маш уран гоё тоглолтуудыг үзүүлж, хурд хүч, техник, гулгалт, тэсвэр тэвчээрээ харуулсан баг тоглолт үзүүлэн амжилттай тоглож Монгол Улсынхаа төрийн дууллыг ийнхүү эгшиглүүлжээ. "Бамбаруушууд" баг нь нийтдээ 5 тоглолт хийснээс нэг тэнцэж, 4 хожиж, нэг ч хожигдолгүй түрүү байрын шагналыг хүртэж чадлаа.
Өсвөрийн хоккейчдыг “Хас” банк, “Мобиком”, “Mongol Bazalt” компани, Улаан-Үдийн консулын газар, тус хоккейн клубийн эцэг эхчүүд, багш дасгалжуулагч нар нь тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн” гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос онцлон мэдээлэв.