"Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Дугаржавыг түр томилжээ

hi

”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ний Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ны 14,15 дугаар тогтоолоор ”ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ГАНПҮРЭВ ОВОГТОЙ ДУГАРЖАВЫГ түр томиллоо.

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 21 ны А/65 тоот тушаалын дагуу ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулан ирж тус үйлдвэрт ажиллалаа.

Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд хамт олондоо хандан чин сэтгэлийн талархал илэрхийлэн ажлаа товч дурьдаад шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Г. Дугаржавт ажлын амжилт хүсч үйлдвэрийн холбогдох бичиг баримтууд тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өглөө.

Ажлын хэсгийн ахлагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б. Цэнгэл “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ний тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттай шийдэж дотоод ба гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан амаргүй хүнд үеийг хамтын хүчээр эв нэгдэлтэйгээр даван туулж төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж “Монгол ган цогцолбор” төслөө УУХҮЯамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан цаашдын хөрөнгө оруулалт санхүүжилтээ босгох бүрэн боломжтой гэдгийг цохон тэмдэглэлээ.

Хаха 1 1 Таалагдсан 3 Гунигтай 4 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3