Улс орон даяар хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо

hi

ЭМЯ-ны 15,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар улс орон даяар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гуравласан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын АДЕКОМ брэндийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26 ширхэг “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР”-ийг байгууллаа.

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад  ханын системээр хүчилтөрөгчтэй холбогдож, амьсгалын эмгэгтэй иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон.

Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг зөөвөрлөж авдаг байсан бол тус хөрөнгө оруулалт хийгдсэнээр аймгийн нэгдсэн эмнэлгүүд жилд 50-100 гаруй сая төгрөг хэмнэнэ.

Үйлдвэрт ажиллах инженер, техникчийг нийлүүлэгч компаниуд ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах ажлыг хийсэн ба хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5