Туг тойм: Дэлхийн аваргатай долоо хоног

hi

Туг.мн сайтаас энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

 

Ц.Цогтбаатар Хашимотог ялж дэлхийн аварга боллоо

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар алтан медалийн эзэн боллоо. Олимпийн хүрэл медалиа дэлхийн аваргын медальтай ихэрлүүлж чадсан түүний хувьд Италийн Мануэль Ломбардог хагас шигшээ барилдаанд ялсан юм. Харин аваргын төлөө  2017 оны дэлхийн аварга,  Японы Соичи Хашимототой хүч үзэж нэмэлт цаг  ялалт байгуулсанаар дэлхийн аварга гэж дуудагдах боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын Хух Мимиг ялж хүрэл медаль хүртсэнээр Монгол жүдочид нэг өдөр хос медаль хүртэж Монгол түмнээ баясгалаа. 

Ж.БАТЗАНДАН, Г.АЮУЛГҮЙ НАРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР БОЛОВ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг  /2022.10.06/-ны өдөр  АТГ-аас  саатуулсан. Түүнийг өөрийн туслахаар ажиллаж байсан ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж, эргэн төлөөгүй гэх хэрэгт буруутган цагдан хорьсон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг 30 хоногийн хугацаатай саатуулан шалгаж буй гэх мэдээлэл байна. 

УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногийн эхэнд нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы нээлтийн эхэнд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонсгож, УИХ-ын нэгдсэн хуралдааны "Их хуралдай" танхимын хойморт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг "Алтан бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алжаатугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай. Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн билиг сургаалын хамт заллаа.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлсэн юм.

"Бэлтэс мөрөн"-гийн луйвраас болж Хөвсгөлчүүд үймэв

Хөвсгөл аймагт иргэдээс их хэмжээний мөнгө төвлөрүүлж, улмаар 2,000 гаруй хүнийг залилан мэхэлсэн гэмт хэрэг гараад буй.

Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас албан ёсны мэдээлэл хийхдээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Бэлтэс мөрөн" компани нийт 13,000 иргэнээс мөнгө татаж, 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл хохирогчдын төлөөлөл "Энэ бол хүмүүсийн зовлон дээр тоглосон гэмт хэрэг. Уг мөнгө угаалтаас үүдэн Хөвсгөл аймгийн 2,000 гаруй иргэн 300 орчим тэрбум төгрөгөөр хохирсон.Эдгээр хохирсон иргэний цаана яаралтай эмчилгээ хийлгэх ёстой ч хагалгаандаа орж чадалгүй амь насаа алдсан хүн ч бий" хэмээн мэдээлж байв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1