М. Учрал


Дархан-Уул аймаг: Бага насны хоёр дүүгээ асран хамгаалдаг охинд өргөө цагаан гэр бэлэглэлээ

hi

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Өлзийнямд 2, 8-р ангийн хоёр дүүгийнхээ хамт амьдрах өргөө цагаан гэрийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2022.10.07/ хүлээлгэн өглөө.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: "Үсчний мэргэжлээрээ ажиллаж бага насны хоёр дүүгээ асран хамгаалж төрөлх хотдоо амьдрах нөхцөл боломжийг нь ийнхүү бүрдүүлэн өгсөн орон нутгийн удирдлагууд, сургуулийнхаа багш нарт Өлзийням чин сэтгэлээсээ баярлаж байна" гэсэн юм.

Дөрөвдүгээр сургуулийн багш нар зорилтот сурагчдадаа туслахаар хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн өгчээ.

Хүүхдүүд Дархан сумын 3 дугаар багт эмээгийндээ амьдардаг байна. Одоо тэд өөрсдийн гэсэн гэртэй болж байна.

Хаха 14 3 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1