
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох гэж байна.
Тодруулбал, Тус барилгын гадна тохижилт болон хана таазны ажил дууссан. Үргэлжлүүлэн шалны ажил хийгдэж байна. Шугам хоолойн зураг батлагдаагүйгээс барилга хугацаандаа дуусаагүй. Учир нь 1-р хороолол руу гарах гүүрний асуудлаас үүдэн гацалт үүссэнийг шийдвэрлэж одоо барилгын ажил хэвийн үргэлжилж 11-р сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр эрчимтэй ажиллаж байна хэмээн гүйцэтгэгч компани “Тэнүүн констракшн”-ны инженер мэдэгдлээ.
Мөн улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар яармагийн бүсэд нэмж сургууль, цэцэрлэг барих ажил үе шаттай хэрэгжинэ.
×