Фантастик продакшний дэлгэцийн тав дахь уран бүтээл болох "Цурам ажиллагаа" УСК тэрбум давсан өртгөөр бүтсэн гэж тус продакшний жүжигчид хэвлэлийн бага хурлаараа хэллээ.
Тус продакшн өнгөрсөн жилүүдэд "Зүрхний хилэн", "Маш нууц", “Байтаг богд” зэрэг түүхэн кинонуудыг хийж, олны хүртээл болгосон юм.
Тэгвэл тэдний дөрвөн жилийн дараах "Зура II буюу Цурам ажиллагаа" УСК нь энэ сарын 9-ны өдөр нээлтээ хийх юм.