Х.Амгалан


Монгол Солонгос Улсын виз мэдүүлэх журамд өөрчлөлт оржээ

hi

Олон удаагийн виз мэдүүлэх журамд дараах нөхцөлүүдийг хүчингүй болгожээ.

  •  Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, 1 жилээс дээш хугацаагаар ажилласан байх
  •  Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх(татварын цахим тодорхойлолт)
  • БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн” дээрх мөрдөгдөж байсан нөхцөл хүчингүй боллоо
  • Мөн богино хугацааны нэг удаагийн визний журамд бас дараах нөхцөлүүдийг хүчингүй болгон өөрчлөлтүүд орсон байна
  •  Аж ахуйн нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт(нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400,000 төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх)
  •  Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 1 сая төгрөгөөс дээш байх)

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Хаха 40 24 Таалагдсан 15 Гунигтай 44 Нүдний булай 70 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 16