Х.Амгалан


АИ-92 шатахуун 28,513 тн буюу 21 хоногийн нөөцтэй байна

hi

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.26/

Улсын хэмжээнд наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 122,091 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,924 тн буюу 48 хоногийн, АИ-92 автобензин 28,513 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 3,830 тн буюу 29 хоногийн, ДТ 78,266 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 50 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 55,575 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,200 тн, АИ-92 автобензин 15,587 тн буюу 18 хоногийн, АИ-95 автобензин 2,451 тн буюу 33 хоногийн, ДТ 34,338 тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,315 тн, хангайн бүсэд 6,413 тн, төвийн бүсэд 29,741 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 6,826 тн.

Манай улс он гарсаар нийт 1,187.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 25.5 мян.тн, АИ-92 автобензин 386.6 мян.тн, АИ-95/98 автобензин 17.2 мян.тн, ДТ 604.3 мян.тн, онгоцны түлш 20 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 112.4 мян.тн байна. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0