С.Туул


“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль гурав дахь өдрөө үргэлжилж байна

hi

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль гурав дахь өдрөө үргэлжилж байна.  

Уг фестиваль нь наймдугаар сарын 12-ны өдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт эхэлсэн бөгөөд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн долоон ай савд хамаарах 362 өвийг танилцуулж байгаа юм. 

Монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд, идээ ундаа, 21 аймаг, нийслэлийн авьяаслаг оюунлаг өвлөн уламжлагчдын шилдэг үзүүлбэр, тоглолт нүүдэлчдийн ахуй соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх