С.Туул


Таван аймгийн зургаан суманд шүлхий өвчний шинж илэрчээ

hi

Зарим аймгуудад шүлхий өвчний шинж илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Тодруулбал, Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд үргэлжилж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увсын Өмнөговь, Өмнөговийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Мал эмнэлгийн ерөнхий газраас дээрх аймгуудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа аж. Мөн шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0