Х.Амгалан


1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэллээ

hi

Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын аманд 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход авто зам, талбай усанд автаж, улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс тус асуудлыг шийдвэрлэх үүднээс НЗДТГ-ын захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын нэгдүгээр ээлжийн ажлыг ийнхүү эхлүүлээд байна.

Тухайн хэсэгт улсын онц чухал объект болох Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв-2, Архивын ерөнхий газар болон томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлдэг тул хөдөлгөөний эрчим ихтэй. Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэх бөгөөд эхний ээлжийн ажлыг 2022 оны наймдугаар сарын 20-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0