Х.Амгалан


"Үндэсний их баяр наадмын сорилго" барилдаанд Тува, Итали бөхчүүд зодоглоно

hi

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглохоор улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байна. Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар бүртгүүллээ.

Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 25 буюу Бямба гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.

Бөхчүүд, жаяг дэгийн баг, үзэгчдээс тус бүр хоёр азтан тодруулна.

Үзэгчид https://www.ticket.mn/event/1283/-ээс тасалбараа захиалах боломжтой.

Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

 

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0