Х.Амгалан


УИХ-ын гишүүд төмөрлөгийн үйлдвэрийн төмөр толгойн уурхайд ажиллав

hi

Монгол Улсын Засгийн газар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд эргүүлэн авах шийдвэр гарснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн.

УИХ-ын гишүүд уурхайн ажилчидтай уулзаж үйлдвэрийн нөхцөл байдал, ажилчдын нийгмийн асуудлын талаар ярилцлаа.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Ган бөмбөлгийн цогцолбор байгуулах газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах, бөмбөлгийн цогцолборыг барих асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж тэмдэглэлээр шийдвэрлүүлсэн байна.

Мөн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үйлдвэрийн ажилчдын орон сууц барих газрын асуудлыг аймгийн удирдлагатай ярилцаж шийдвэрлүүлжээ. Ингэснээр үйлдвэрийн хамт олон хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах боломж бүрдэх юм.

Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж Орхон аймагт байрлах МЕДИПАС эмнэлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлсэн гэдгийг мөн УИХ-ын гишүүд онцлов.

Цаашид Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамт олны нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллах болно гэлээ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0