Х.Амгалан


Алба хаагчид цэргийн тангараг өргөж, цолоо гардан авлаа

hi

 Онцгой байдлын ерөнхий газрын даргын шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ-22” сургалтыг Үндэсний аврах бригадад  зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 47 алба хаагч хамрагдан, өнөөдөр тангарагаа өргөж, цэргийн цолоо гардан авлаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад ажлын амжилт хүссэн юм.

Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0