Х.Амгалан


"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр"-ийг тэмдэглэж байна

hi

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар хамтран "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдээ дэмжих, тэдний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 24-27-ны хооронд дөрвөн өдрийн турш үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй аж ахуйн нэгжийн 3000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулах юм. Түүнчлэн тус өдрийн хүрээнд уул уурхайн салбар, олон улсын байгууллагууд болон төрийн худалдан авах үйл ажиллагаанд ЖДҮҮ эрхлэгчид, хоршоологчид хэрхэн оролцох талаарх сургалт болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0