Д.Жамъяндагва


Сэрэмжлүүлэг: Согтуурсан үедээ жолоо барьж, хүүхдийнхээ аминд хүрчээ

hi

Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэх эрсдэл их байна хэмээн тээврийн цагдаагийн албанаас анхааруулж буй. 

Өчигдөр буюу 2022.06.23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах нэгдүгээр багийн нутаг Сүүжийн ус гэх газарт /аймгийн төвөөс баруун хойш 30 дахь километрт/ хонда фит маркийн автомашин онхолдож, зорчиж явсан долоон настай хүүхдийн амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь энэ өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55 хувийн согтолттой байсан нь тогтоогдоод байна.

Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, явганаар болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.

Хаха 4 0 Таалагдсан 0 Гунигтай 9 Нүдний булай 12 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3