Д.Жамъяндагва


Эмнэлэгт хүргэгдсэн цэрэг ходоод нь задарч нас баржээ

hi

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н өчигдөр /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд өнгөрсөн шөнө 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсан байна. Учир нь ходоод нь бүхэлдээ задарсан болохыг ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн яриандаа хэлжээ.

Харамсалтай нь тухайн залуу мэс заслын дараа тэнхрэхгүй сэхээнд байсаар өнөөдөр 20:45 цагт нас барсан байна.

Талийгаач өнгөрсөн тавдугаар сард 05 дугаар ангид татагджээ. Цэрэгт очсоноос 45 хоног крантин тогтоож зургадугаар сарын 15-нд тангаргын баяр нь болж, ар гэрийнхэнтэйгээ уулзсан байна. Тухайн үед талийгаачийн биеийн байдал хэвийн байсан бөгөөд ямар нэгэн архаг хууч өвчингүй болохыг ар гэрийнхэн нь хэлэв. Тиймээс цэргийн ангид юу болсон талаар холбогдох яаманд мэдээлэл ирсэн эсэхийг тодрууллаа. Батлан хамгаалахын яамтай холбогдоход "Тухайн алба хаагчийн талаар мэдээлэл ирээгүй. Энэ асуудлыг дотоодын цэргийн ангиа хариуцна" гэх тайлбарыг өглөө

Хаха 10 4 Таалагдсан 14 Гунигтай 39 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 20