М. Учрал


Ц.Ням-очир: Албаны дотоод шалгалтаар сэтгүүлч, зураглаачийн биед халдсан нь тогтоогдсон

hi

Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаар ЦЕГ-аас хийсэн албаны шалгалтын дүнг танилцууллаа. /2022.06.11/

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ням-очир: "Уржигдар буюу энэ сарын 09-ны өдөр ХУД-ийн 11-р хороо Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлын буулгах, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл явцад болсон үйл явдалтай холбогдуулж, та бүхнээс ирүүлсэн шаардлага, иргэнээс гаргасан гомдол мөн ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн ажлын чиглэлийн хүрээнд албаны шалгалт явууллаа.

Албаны дотоод шалгалтаар Цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан гэм буруутай үйлдлүүд тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагаас нийт сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан болон сэтгүүлч, зураглаачийн биед халдсан асуудалд сэтгүүлзүйн салбарын нийт ажилтнуудаас уучлал хүсэж байна.

  • ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал мөн Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд, нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалтны сарын цалинг 3 сараар 20 хувиар хасах сахилгын шийтгэл ноогдуулав.
  • ХУД дэх Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Дамбийням мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газрын хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. 
  • ХУД дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн хошууч н.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээ авсан.

Энэ үйл явдалтай холбоотойгоор гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс дээр шалгагдаж байгаа харъяалалыг АТГ-т шилжүүлэх болно" гэв. 

 

Хаха 1 0 Таалагдсан 4 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1