Х.Амгалан


Г.Ёндон: . “Эрдэнэс Монгол” ХХК  үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно

hi

Өнөөдрийн Засгийн газрын  ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн. Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Үндэсний баялгийн сангийн  тухай хуульд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагааны чиглэлийг тодорхой зааж өгсөн. “Эрдэнэс Монгол” компани бол үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэгч гол компани юм. “Эрдэнэс Монгол” үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компанийн охин компаниуд нийлээд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ 200 гаруй хүн бүгд төрийн байгуулагад удирдах албан тушаал хашдаг. Үйл ажиллагааны хувьд уялдаа холбоо муутай. Хуульд зааснаар тус компани дэлхийн уул уурхайн шилдэг компаниудын үйл ажиллагаатай төстэй  байдлаар явагдана. Тус компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” “Эрдэнэс Тавантолгой” үйлдвэрүүдийг нэмж оруулсан байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани холдинг компани шиг болж ирж байгаа юм. Гэхдээ дотор байгаа компаниудыг металь, нүүрс эрчим хүчний гроуп гэж хуваасан. Ижил нүүрсний уурхайнуудыг нэг удирдлагаар удирдаж бусад үйлдвэрийн удирдлагыг байхгүй болгож үндсэндээ 27 хүнээр тус компани удирдагдана гэсэн үг. Энэ нь нэг талаасаа зардлыг хэмнэж, үйл ажиллагааг уялдаатай болгож, стратегийг нэгдсэн нэг бодлогоор явуулах боломж бий болж байна  гэж үзэж байна. Мөн Норвегийн тэтгэврийн сангийн зөвлөлийг урьж авчирхаар болсон гэв.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0