С.Амармандах:  Би залилаагүй, эд хөрөнгийг худалдан авах гэрээ байгуулсан

hi

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахыг эрүүгийн хэргийн гэмт хэрэгтэн хэмээн иргэн Э.Энхзориг төв талбайд \2022.04.22\-ны өдөр мэдээлэл хийж байсан. Түүний хувьд С.Амармандахт өөрийн байгуулсан бизнесийг булаалган, эд хөрөнгийг хулгайлсан хэмээн ярьсан юм. Харин дуучин С.Амармандах хэлэхдээ:

Иргэн Э.Энхзоригтой мэнд устай явдаг сайхан ахан дүүс, хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Gem Palace-д үйл ажиллагаа явуулдаг “Sky lux” компани нь Америк иргэншилтэй Солонгосын Чарльз гэх хүний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан.  Тухайн компани 2021 онд  Gem Palace-д алдагдалтай ажиллаж байна, цаашид ажиллаж чадахгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн. Түүний дараа Gem Palace-аас надад хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Би саналыг хүлээж авсан, тэгэхдээ Sky lounge-ийн ширээ сандал хөгжмийг худалдаж авах гэрээ байгуулсан юм. 11 сарын 1-ны өдөр манай эд хөрөнгө хулгайд алдагдсан. Гэрээ хийгдэж миний өмч хөрөнгө болсны дараа би өөрийн юм аа очиж авсан. Sky lux компанийн  Хосбаяр, Э.Энхзориг гэдэг хоёр залуу хоорондын хэрэгтээ намайг хутгаад байна. Эр хүний замын хүзүү урт хоорондоо учраа олоорой. Би залилаагүй гэлээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 243