
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 874 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 464 нь Улаанбаатар хотод, 410 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй гурван хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,080 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,937 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 19,577 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
×