Д.Жамъяндагва


Архангай аймгийн Засаг даргын төлөөх тэмцэлд Улсын харцага М.Батжаргал ялагдлаа

hi

Архангай аймгийн Засаг даргын төлөөх тэмцэл АН-ын гишүүн Д.Золжаргал, АН-ын “экс” гишүүн М.Батжаргал нарын дунд ширүүхэн өрнөж Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээр асуудлыг хэлэлцсэнээр Д.Золжаргалын талд шийдвэр гарлаа.

Тэд засаг даргын суудлыг ээлжлэн хашилцаж, ард иргэдийг төөрөгдүүлсэнээр тус аймгийн ажлууд хойш татагдаж олон сөрөг үр дагаварыг авчрав.

Архангай аймаг дахь“МАНАН”-гийн зодоон

2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд АН олонх болж ялалт байгуулсан /АН-21, МАН-18/. Ингээд тус аймгийн засаг даргаар Д.Золжаргалыг томилсон байдаг.          

Гэтэл өнгөрөгч оны  долдугаар сарын 20-ны өдөр тус аймгийн ИТХ хуралдаж  олонх байсан АН-ын гурван гишүүн намаасаа татгалзаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулсан удаатай.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн   захирамж гарч, Архангай аймгийн Засаг даргын ажлыг  М.Батжаргал 2021 оны 8 сарын 30-нд хүлээн авсан байдаг.

Намын гурван гишүүн нь намаасаа татгалзаж Ерөнхий сайдын шийдвэрээр М.Батжаргалыг томилсоны дараа АН-ын  Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал болон тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Нямдорж, Э.Баттулга нарыг Ардчилсан намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оногдуулсаныг эргэн сануулъя.

Архангай аймгийн Засаг даргын албан тушаалтай холбоотой асуудал яагаад Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх болов?

Энэ асуудлаар Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдөөд буй М.Батжаргалаас мэдээлэл авахаар холбогдох гэсэн боловч бидэнд хариу өгсөнгүй. Харин аймгийн Засаг даргын ажлаа буцаан авсан Д.Золжаргалаас үүсээд байсан асуудал, шүүх хурлын талаар тодруулахад тэрээр “Архангай аймгийн шүүхээр шийдвэрлүүлж болох байсан ч ашиг сонирхлын зөрчил гарч болзошгүй гэж дүгнэж энэ сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хурал болж намайг хууль бусаар ажлаас халсан нь нотлогдсон. Шүүх хурал шударга боллоо” хэмээлээ.

Хаха 1 1 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 9