Н.Ганбаа: Гэр, байшингаа маш сайн дулаалхад гэр хорооллын бүх янданг буулгах боломжтой

hi

Сүхбаатарын талбайн баруун талд "Цонхоор хар" гэсэн нэртэй дулаахан байшинг танилцуулж байна. /2022.01.21/

Сакура ХК-ын захирал Н.Ганбаа: "Энэ бол зүгээр сайхан дулаахан байшин. Дулаахан байшиг дотор нарны эрчим хүч орж ирнэ, дулааныг алдахгүй байшинг барих, монгол гэр, барилга байшингаа дулаалах юм бол өвлийн шөнө, тэсгэм хүйтэнд -30 градусын хүйтэнд дулаахан байж болно гэдгийг бид үзүүлж харуулж байна.

Зуух, яндан бусад бүх түлш, утаатай холбоотой асуудлууд арилна. Огт тийм зүйл байхгүй болно. Насан туршдаа. Энэ хэзээ ч нэг хоёр цагийн асуудал ерөөсөө биш. Энэ нарны панел тавьчихсан байгаа нь зөвхөн гэрэлтүүлэг тогондоо ашиглаж байгаа юм. Дулааны хувьд халаалтын элемент байхгүйгээр дулаахан байх боломжтой гэдгийг үзүүлэх гэж дотор нь алтан загас тэжээж байгаа юм. Өмнө нь бүтэн жилийн турш туршиж үзсэн. Тэрний үр дүнг танилцуулах гэж талбай дээр тавьсан байгаа.

Барилгын туршилт 10 гаран жил болж байна. Алтан загасны хувьд загасны амь чухал учраас 12-р сарын 20-ноос эхлэн өдөр шөнөгүй температурыг хэмжээд явж байна. Дулаан алдагдалт байхгүй байшинд огт халаалтын элемент байхгүй байсан ч дулаахан байж болж байна.

Бид нар энийг 7 хонош энд тавина. Энэ хугацаанд хүмүүс үзээд сэдэл аваасай, халаалтын зуух, нүүрсийг хөөцөлдөж явахаас өмнө байшингаа маш сайн дулаалах юм бол өдий зэрэгтэй байж болж байна. Зуух яндангүй бол бид сайхан амьдарч болохоор байна, энийг алтан загасаар жишээ авч байгаа юм" гэлээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0