М. Учрал


"Монгол хүнс-Монгол бараа" худалдаа төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна

hi

Төв цэнгэлдэх хүрээлэнд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил болон ноос, ноолуур, арьс ширэн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттойгоор 18 аймгийн 80 гаруй иргэн, 60 гаруй аж ахуйн нэгж худалдаалж байна. 

Цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжих, дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор энэхүү “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдөр зохион байгуулж буй нь энэ юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байна.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлж 10 өдрийн турш түрээсийн төлбөргүй худалдаа эрхлэх боломжийг олгож байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.  

Нийслэлчүүд та бүхэн Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, хэрэгцээт хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг урьж байна. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0