"Бүрдэл майнинг" ХХК-ийн уурхайд өнгөрөгч шөнө дахин нэг хүн нас барлаа

hi

Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах "Бүрдэл майнинг" компанийн уурхайд өнгөрсөн шөнө дамп машины операторын үүрэг гүйцэтгэдэг 65 настай эрэгтэй зүрх нь хаагдсаны улмаас нас барчээ.

Тодруулбал, Тэрээр шөнийн ээлжинд ажиллаад, ажлын цаг дууссаны дараа машины бүхээгтээ нас барсан байдалтай олдсон байна.

Уг хэрэг явдал гарахаас өмнө 11 дүгээр сарын 27-ны өдөр эксковаторын оператор Ш гэх 53 настай эрэгтэй мөс үүссэн олборлолтын талбайд мөс нурж, 3/95 маркын жижиг оврын дугуйт эксковатор барьж байх үед нь баруун гар тал руугаа гулсаж унаснаар амь насаа алдсан тухай бид мэдээлсэн.

“Бүрдэл майнинг” ХХК 2019 онд “Эко алтан заамар” ХХК нэртэй байхдаа дөрвөн уурхайчин нурангид даруулж, усанд живж нас барсан осол гаргаж байсан бол энэ оны 5 дугаар сард кранаар ажил үүрэг гүйцэтгэж байсан 26-хан настай залуу өндөр хүчдэлийн тогонд цохиулж амь эрсэдсэн юм. Ийм олон хэрэг гарсаар хүний эрх, амь нас хохирсоор байтал тус компанид хариуцлагыг нь үүрүүлж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг шаардах зоригт нэгэн, шударга шүүх Монгол Улсад байна уу.

 

Хаха 0 2 Таалагдсан 2 Гунигтай 5 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 9