Энэ сарын 11-нд “Анхдагч илгээлтийн эздийн өдөр” болон “Эрдэнэт хотын өдөр” тохионо

hi

Энэ сарын 11-нд “Анхдагч илгээлтийн эздийн өдөр” болон “Эрдэнэт хотын өдөр” тохионо. Хотын өдрийг тохиолдуулан хүчит бөхийн барилдаан, бүтээн байгуулалтын нээлтүүд болно. Мөн ирэх баасан гаригт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Эрдэнэтийн алдартнууд” сэдвээр хичээл заана. Түүнчлэн 12 дугаар сарын 9-11 хүртэл “Сархиа” цанын бааз, 11-ний өдөр аймгийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болно. 

Мөн Баян-Өндөр, Жаргалант сумдын соёлын төвүүд 12-р сарын 11-ний өдөр өөрсдийн байрандаа  урлагийн тоглолт  үнэ төлбөргүй зохион байгуулах юм. 

Энэ жил Орхон аймагт соёлын төв, багийн нэгдсэн байр, өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг гээд 10 гаруй барилга байгууламж ашиглалтад орсон. Тэгвэл “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан Их-Залуу багт “Энхжихмандариваа”, Булаг багт “Нийцэл” ӨЭМТ, Баянцагаан багт “Багийн нэгдсэн байр” ашиглалтад орж нээлтээ хийнэ.

Мөн “Соёлыг түгээе” сарын аяны хаалтыг хийж Соёлын яамны ажлын хэсэг соёл урлагийн байгууллагын ажилчдад цуврал лекц тавьж, сургалт хийх бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир “Аялгуут”  сэдвээр  “Уурхайчин” соёлын ордоны их танхимд лекц орно. 

Мөн Энэ өдрийг угтаж Жаргалант, Баян-Өндөр сумдын багийн иргэдийн дунд спортын гурван төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулагдаж амжилттай өндөрлөсөн. 

2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар жил бүрийн 12 дугаар сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарсаны дагуу Орхон аймаг тав дахь жилдээ уг өдрийг тэмдэглэх гэж байна.   Энэ жил олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй ч уламжлалт ёсоор “Анхдагч Илгээлтийн эзэд”, “Найрамдлын өндөрлөг” хөшөөнд цэцэг өргөнө. Мөн баярын хурал, концерт болно. 

1975 оны 12 дугаар сарын 11-нд  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэр гарсаны дагуу Эрдэнэт хот байгуулагдсан түүхтэй.  

Хаха 2 3 Таалагдсан 4 Гунигтай 6 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2