Д.Жамъяндагва


Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр олон улсын уралдаанаас тэргүүн байр эзэллээ

hi

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр олон улсын хөгжмийн зохиолчдын дунд жил бүр зохион байгуулагддаг JS Fest Competation хөгжмийн наадмын Гоцлол, найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн бүтээлийн ангилал-д оролцож тэргүүн байр эзэлжээ. 

Тэрбээр төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг' симфони найрал хөгжимд зориулсан зураглал  бүтээлээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Энэ нь Монгол зохиолчид хөгжмийн зохиолчийн дэлхийн наадмаас хүртэж байгаа зургаа дахь удаагийн шагнал болжээ. JS Fest Competation хөгжмийн наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, electromusic, computer music гэсэн төрлүүдээр явагддаг олон улсад нэр хүндтэй наадам юм.

Ш.Өлзийбаяр нь СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн, хөгжмийн онолын тэнхмийн багш бөгөөд түүнийг  ХУС-ийн захирал Г.Ганцэцэг "Эрдмийн өргөө"-нөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0