Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтээ танилцууллаа

hi

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт, 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний танилцуулгыг ИТХ-ын ээлжит VI хуралдаанд танилцуулж байна. 

2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар аймгийн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны жилийн ажлын төлөвлөгөөг тусад нь тайлагнаж, батлуулдаг болсон. 

  • “ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ”
  • “ЭРҮҮЛ, БҮТЭЭЛЧ, ХӨГЖИХ ТЭМҮҮЛЭЛТЭЙ-ЭРДЭНЭТ ХҮН”
  • “АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА”
  • “ЭДИЙН ЗАСАГ”
  • ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ-ЭРДЭНЭТ ХҮЧ
  • НОГООН-ЭРДЭНЭТ ХОТ
  • АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН -ЭРДЭНЭТ ХОТ
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЭРДЭНЭТ ХОТ гэсэн нийт 8 бүлэг, 36 зорилт, 171 арга хэмжээ бүхий Аймгийг хөгжүүлэх 2021 оны жилийн төлөвлөгөөг баталсан. 

2021 он бүхэлдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчинтэй тэмцэх байсан бөгөөд, түүний хор уршиг нь манай эрүүл мэнд, бизнесийн салбарын түүхэн сорилтын жил байсан. Хэдий хүндхэн сорилт бүхий жил байсан ч төлөвлөсөн 171 арга хэмжээгээ бүрэн хэрэгжүүлэхээр ажилласан талаар Засаг дарга танилцууллаа. 

Нийт арга хэмжээнээс 112 арга хэмжээ 100 хувийн биелэлттэй, 43 арга хэмжээ 70-99 хувийн биелэлттэй, 13 арга хэмжээ 10-69 хувийн биелэлттэй үнэлэгдсэн ба  “Ковид 19” цар тахлын улмаас төлөвлөгөөнд тусгагдсан урлаг, спортын 3 арга хэмжээ хэрэгжээгүй байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0