М. Учрал


Ж.Отгонболд: Бид нэмэлт тунгаа хийлгэж, дэглэмээ сайн мөрдвөл бид энэ өвлийг гайгүй туулах дүр зураг ажиглагдаж байна

hi

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст халдварын дархлаажуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. 

НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд: "Шинэ төрлийн коронавируст халдварыг анх 2019 онд шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин гэж нэрлэж байсан. Харин өнөөдөр шинжлэх ухааны судалгаа хийгдэж, эмгэг жам болон эмчлэх, урьдчилан сэргийлэх арга нь тодорхой болчихлоо.

Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 18.9 хувь нь коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэжээ. Дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэх шугамаар бид бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.

Дүүрэг бүрд дархлаажуулалтын явуулын баг гаран ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд явуулын 32 баг Улаанбаатар хотод ажилласан. Вакцинд хамрагдах байдал амралтын өдрүүдэд бага байна.

Цар тахлын халдварт өвчнөөс сэргийлэхэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахын зэрэгцээ иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах болоод хамгийн чухал зүйл юм.

Нэг жишээ хэлэхэд, БНСУ-ын хувьд нийт хүн амын 56.1 хувь нэгдүгээр тунд, 26.1 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бөгөөд одоогоор гуравдугаар тунг зорилтот бүлгээсээ эхлэн хийж байгаа. Гэсэн ч БНСУ арваннэгдүгээр сарын 1-нээс хилээ нээж, хэвийн амьдралдаа шилжихээр болсон тухай мэдээлэл байна.

Иргэдэд хандаж хэлэхэд, коронавирусийн халдвар нэг өдөр гэнэт алга болчихгүй бөгөөд энэ өвчин хор уршиг ихтэй тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя.

Ялангуяа бид вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэд болон зорилтот бүлгийн иргэддээ халдвар тээгч болоод байгааг албан ёсоор хэлмээр байна. Тиймээс залуус дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа маш сайн зүүх шаардлагатай.

Хэрэв бид нэмэлт тунгаа хийлгэж, дэглэмээ сайн мөрдвөл бид энэ өвлийг гайгүй туулах дүр зураг ажиглагдаж байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0