Б.Ариун-Уянга


Өмнөговь аймгийн 18-34 хүртлэх залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр зарлагджээ

hi

Өмнөговь аймгийн 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 27-оос 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн үндсэн харьяат 34 хүртэлх насны ажил хөдөлмөр эрхэлтэггүй 50 залуучуудын дунд зохион байгуулна. Нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, шинэлэг бизнес санаатай залуучуудыг урьж байна.

Шалгуур үзүүлэлт

  • Өмнөговь аймгийн харьяат, байнгын оршин суугч 18-34 насны залуучууд
  • Ажил хөдөлмөр эрхэлдэггүй болон хөдөлмөрийн хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн байх
  • Эрүүл мэндийн таатгалаа сүүлийн 2 жил төлсөн байх
  • Нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн гарааны бизнесийн санаатай байх

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • ❖ Багийн Засаг даргын тодорхойлолт
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн тухай тодорхойлолт
  • Хөтөлбөрт хамрагдах тухай гар өргөдөл
  • Өөрийн бизнес санааг товч, тодорхой, шинэлэг байдлаар тайлбарласан 3-5 минутын видёо бичлэг (9 сарын 30-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд Startup.omnogovi@gmail.com мэйл хаягаар хүлээн авна.)
  • Цахим бүртгэлд бүртгүүлсэн залуучууд бүрдүүлэх материалаа бүрдүүлэн 2021 оны 09 сарыэ 24-ний дотор Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст авчирч өгснөөр бүртгэл баталгаажих болно.

Төслийн санхүүжилт: Сургалтад хамрагдсан залуучуудаас шалгарсан гарааны бизнес эрхлэгч залуучуудад 5 сая хүртэлх төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт олгоно.

Арга хэмжээнд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/mGt3KWzH2MfdxoWs7

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх