М. Учрал


Вирусийн тархалт эрчимжихээр байгаа тул улс орон бүр бэлтгэлтэй байхыг ДЭМБ-аас анхааруулав

hi

   Коронавирусийн  халдвар  авсан хүний тоо өчигдрийн байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улсад  бүртгэгдэж, нийт 226 тохиолдол илэрчээ. Үүнээс Японд 33, Тайландад 25, Сингапурт 24, БНСУ, Хонконгт 18, Австралид 13, Германд 12, АНУ, Тайваньд 11, Малайз, Макао, Вьетнамд арван  тохиолдол бүртгэгдсэн байна.  Мөн Францад зургаа, АНУ-д тав, Канад, Итали, Их Британи, ОХУ, Энэтхэг, Филиппинд хоёр,  Балба, Камбож, Шри Ланка, Финлянд, Швед, Испани, Бельгид тус тус нэг тохиолдол бүртгэгдэв. Түүнчлэн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконгт тус тус нэг хүн нас барсан. Харин БНХАУ-д  вирусийн халдвар авсан 28018  тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 563 боллоо. Халдвар авсан хүмүүсээс 3859-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 892 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Коронавирусээр халдварласан хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом дэлхий дахинд коронавирус тархах эрсдэл өндөр хэвээр байгааг онцолжээ. Тэрбээр  “Вирусийн тархалт цаашид ч эрчимжих магадлал өндөр байна. Тиймээс дэлхийн улс орон бүр бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэв. ДЭМБ-аас өвчний дэгдэлтийн талаарх судалгааг эрчимжүүлж, Хятадын эрх баригчидтай хамтран ажиллахын тулд олон улсын шинжээчдийн багийг БНХАУ руу илгээхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн Хятад, Америкийн эрдэмтдээс бүрдсэн баг коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа юм. Вакцин гаргаж авсан тохиолдолд халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгийн түрүүнд олгоно гэж АНУ-ын Хьюстоны анагаах ухааны коллежийн судлаач Питер Хотец онцлоод буй. Гэхдээ зөвхөн БНХАУ, АНУ, ОХУ, Япон, Хонконг, Тайланд зэрэг олон орны эрдэмтэн судлаачид  вирусийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ТАСС

Хаха 1 5 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0