Т.Даваасамбуу


Трамп эрүүгийн хариуцлага хүлээсэн анхны Ерөнхийлөгч болж магадгүй

hi

Нью-Йоркийн прокурорууд насанд хүрэгчдийн кино од асан Сторми Даниэлст мөнгө төлсөн хэргээр Дональд Трампын эсрэг яллах дүгнэлт үйлдүүлэхийн ирмэг дээр байна. Энэ нь АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх анхны тохиолдол болно.  Нээлттэй эх сурвалжтай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Bellingcat вэб” сайтыг үндэслэгч гэдгээрээ алдартай Элиот Хиггинс дүрс үүсгэгч “Midjourney” ашиглан Трампын баривчилгааг дүрсэлсэн байна. Тэрбээр  твиттертээ 50 зураг хуваалцсан бөгөөд  маш хурдан цахим ертөнцөд тарсан байна. Үүнтэй холбоотойгоор “Midjourney” тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.  Харин 44 настай Хиггинс “BuzzFeed News”-т өгсөн ярилцлагадаа "Трампыг Нью-Йоркийн гудамжинд “Трамп” цамхагийн өмнө цагдаа нар баривал  ямар харагдах, хүүхдүүд нь хэрхэн хүлээж авах, шоронд хоригдвол хэрхэн харагдах талаар мэдэхийг хүссэн” гэжээ. Трампыг баривчилж болзошгүй гэсэн мэдээлэл нь 2016 оны хэрэгтэй холбоотой. Трамптай амрагийн холбоотой байсан  Сторми Дэниелс гэх порно жүжигчнийг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр элдэв яриа гаргаж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдахаас сэргийлж 130 мянган ам.доллар төлсөн нь өнөөгийн хэрэг үүсэх шалтгаан болжээ. Жинхэнэ нэр нь Стефани Клиффорд гэх, Сторми Дэниелс нэрээр алдаршсан порно од 1979 онд Луизана мужид төржээ. Тэрбээр насанд хүрэгчдэд зориулсан кинонд жүжигчнээр ажиллаж байгаад 2004 оноос эхлэн порно киноны зохиолч, найруулагчаар ажиллах болжээ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0