Т.Даваасамбуу


Хонконгийн алдартай загвар өмсөгчийн амь насанд халдсан хэргээр хадмуудыг нь баривчилжээ

hi

Хонконгийн цагдаа нар ням гарагт (2-р сарын 26) 28 настай загвар өмсөгч Эбби Чойгийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчилсан бөгөөд  хотын захын нэгэн байшингийн хөргөгчнөөс хөлийг нь тасдахад  ашигласан  байж магадгүй багажийг олсон талаар мэдээлжээ. Баасан гарагт цагдаа нар Чойгийн цогцосны хэсгүүдийг олсон ч түүний толгой, их бие, гарыг хараахан олоогүй байна.  Энэ хэрэгт дөрвөн хүнийг баривчилж, гурван хүнийг буруутгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн ч нэрийг нь дурдаагүй байна. Орон нутгийн ТВВ телевиз цагдаа нарын мэдээллээс  иш татан Чойгийн хуучин нөхөр Алекс Квонг өнгөрсөн бямба гарагт баривчилсан  бол түүний хуучин хадам аав болон  дүүг  нь хүн амины хэрэгт  буруутгаж байгаа талаар мэдээлжээ.  Чойгийн хуучин хадам ээжийг мөн баривчилж, хэрэгт саад учруулсан хэргээр буруутгасан байна.  Чой мягмар гарагт алга болсон бөгөөд хамгийн сүүлд Тай По дүүрэгт харагджээ. Чойгийн хуучин нөхөр завиар хотоос зугтахыг завдаж байхад нь баривчилсан байна. Хохирогч болон түүний хуучин нөхрийн гэр бүл санхүүгийн маргаантай байжээ.

Хаха 2 1 Таалагдсан 5 Гунигтай 5 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0