Т.Даваасамбуу


Бөмбөлөгтэй холбоотой асуудал АНУ, Хятадын харилцааг улам хүйтрүүллээ

hi

Тагнуулын зориулалттай байж болзошгүй гэж үзсэн агаарын бөмбөлгийн асуудлаар хоёр талын төлөөлөл утсаар холбогдож ярилцах тухай АНУ-ын тавьсан саналд БНХАУ татгалзсан хариу өгсөн талаар Пентагон мэдээллээ. Энэ нь агаарын бөмбөлгөөс үүдэлтэй маргаан хоёр талын харилцааг дахин муутгаад байгааг харуулж байна.  Хоёрдугаар сарын дөрөвний өдөр агаарын бөмбөлгийг буудан унагасны дараа Пентагоны зүгээс АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вей Фэнхэ нарын хооронд утсаар холбогдох ажлыг зохион байгуулах хүсэлтийг Бээжинд тавьжээ. 

“Харамсалтай нь БНХАУ манай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. АНУ болон БНХАУ хоорондын харилцааг хариуцлагатайгаар авч явахад хоёр талын холбоо харилцааны шугамуудыг нээлттэй хэвээр хадгалахын ач холбогдлыг бид ухамсарладаг. Ялангуяа ийм цаг үед хоёр талын батлан хамгаалах салбар хоорондын харилцаа нэн чухал” хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, Бригадын генерал Пат Райдер мэдэгдэлдээ онцолжээ. Утсаар ярилцах хүсэлт нь амжилтгүй болсныг Пентагон ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа удахгүй хэвийн түвшинд очиж сэргэх найдварыг үгүй хийж байна. Тагнуулын бөмбөлгийн асуудлаас өмнө АНУ-ын экспортын хяналтын шинэ алхмууд, БНХАУ-ын Тайваньтай холбоотой шийдэмгий арга хэмжээ зэрэг зөрчлийг хурцатгах үйл явдлууд гараад байсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3