Т.Даваасамбуу


Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ

hi

Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайяны гэр бүл дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорсон талаар "Bloomberg" агентлаг мэдээлжээ.  АНЭУ-д Аль Нахайянчууд баян чинээлэг гэдэг нь хэнд ч нууц биш. "Bloomberg"-ийн мэдээллээр, Аль Нахайяны гэр бүл 300 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй. Абу-Дабигаас гаралтай энэ гэр бүл нь санхүүгээс эхлээд роботын техник хүртэл төрөл бүрийн салбарт 27 мянга гаруй ажилтантай “Royal Group” компанийг эзэмшдэг. Түүнчлэн Английн хөл бөмбөгийн "Манчестер Сити" клуб, Илон Маскийн “SpaceX” компани, дуучин Рианнагийн “Savage x Fenty” загварын ордны хувьцааг эзэмшдэг байна.   Жагсаалтын хоёрдугаарт, дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Walmart”-ын эзэн Уолтоны гэр бүл 224.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ.  Жагсаалтын эхний тавд шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийн эзэн Марсын гэр бүл (160 тэрбум ам.доллар), газрын тос болон химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Koch Industries” компанийг үүсгэн байгуулагч Кохын гэр бүл (128.8 тэрбум ам.доллар)  болон Саудын Арабын хааны гэр бүлийнхэн (105 тэрбум ам.доллар) багтсан байна. 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0