Т.Даваасамбуу


БНХАУ өнгөрсөн хугацаанд 4.7 сая албан тушаалтныг авлигын хэргээр шийтгэжээ

hi

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн хугацаанд 4.7 сая албан тушаалтныг авлигын хэргээр шийтгэсэн. Гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж буй тэрбээр ирэх онд эрх мэдэл, мөнгө, нөөц баялаг төвлөрч буй газруудад анхаарлаа хандуулна гэж мэдэгдэв. Мягмар гарагт болсон Ши Жиньпин даргалсан 24 гишүүнтэй Улс төрийн товчооны хурлаар тус улс авлигын эсрэг тэмцэлдээ "их ялалт" байгуулсан тухай тодотгожээ. Хятад улс 2018 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хязгаарлалтыг цуцалж, Ши Жиньпин дэлхийн хоёр дахь том эдийн засгийг хязгааргүй удирдах замаа зассан. Энэ оны эхээр тус улсын авлигатай тэмцэх дээд байгууллага 646 сая юанийн (91 сая доллар) авлига авсан хэргээр бүх насаар нь хорих ялыг Сун Лижүд онооосон. Суныг хувийн эрх мэдлээ ашиглаж, ашиг сонирхлын бүлэг байгуулсан гэж буруутгасан. Тус бүлэглэлтэй холбоотой өөр хоёр хүн болох Хууль зүйн сайд асан Фу Жэнхуа болон Зянсу мужид өндөр албан тушаал хашиж байсан Ван Лайк нарт тэнсэн харгалзах ял оноожээ. Түүнчлэн  Ханжоу хотын намын нарийн бичгийн дарга асан Жоу Жианёнг албан үүргээ ноцтой зөрчсөн, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр нэгдүгээр сард огцруулсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх