Т.Даваасамбуу


Жо Байден Путиний цөмийн заналхийллийн талаар хатуу анхааруулга өгчээ

hi

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний цөмийн заналхийллийн талаар хатуу анхааруулга өгчээ. Тэрбээр "Кубын пуужингийн хямралаас хойш анх удаа бид  цөмийн зэвсэг ашиглах шууд аюул заналхийлж байна. Хэрэв Владимир Путин Украины дайнд ялна гэж бодож тактикийн цөмийн зэвсэг хэрэглэвэл дэлхий ертөнц "Армагедон"-той (цөмийн дайн) нүүр тулна" гэж   Байден Нью-Йорк дахь Ардчилсан намын хандивын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ анхааруулжээ.  Гэсэн хэдий ч шинжээчид Оросын түрэмгийлэл удааширч байна гэж үзэж байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Бриг "Цөмийн зэвсэг ашиглах нь  бодлогогүй бөгөөд хариуцлагагүй үйлдэл" гэж мэдэгджээ. Байдены мэдэгдлийн дараа албаны хүмүүс Оросын цөмийн бодлогод ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдгийг онцолжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросын байр суурь өөрчлөгдөөгүй тул АНУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0