Т.Даваасамбуу


Тайландын хүүхэд асрах төвд халдлага гарч 37 хүн амиа алджээ

hi

Тайландын зүүн хойд хэсэгт орших хүүхэд асрах төвд цагдаагийн албан хаагч байсан нэгэн халдлага үйлдэж, 37 хүний аминд хүрсний олонх нь хүүхэд байжээ.  Нонг Буа Ламфу мужид болсон халдлагын дараа тэрбээр өөрийгөө болон гэр бүлийнхний амь насанд мөн халджээ. 34 настай офицер асан зургаадугаар сард хар тамхи хэрэглэсэн хэргээр халагдсан аж. Хүүхдийн асрамжийн төвийн эрхлэгч Нантича Панчумын мэдээлснээр хүүхдүүдийг унтаж байхад цагдаагийн ажилтан асан орж ирээд ажилтнууд болон хүүхдүүд рүү таван удаа буудсан байна.  Нантича Панчумын хэлснээр тус төвд  92 хүүхэд байдаг ч тухайн үед  24 хүүхэд л байжээ. Тэднээс ердөө ганцхан хүүхэд л амьд үлдсэн байна. Хэрэг үйлдсэн этгээд  метамфетамин хэрэглэсэн байжээ.  Халдлагын дараа ирсэн цагдаагийн ажилтнууд барилгын дотор болон гадна байсан  хүүхдүүдийн цогцос аймшигтай дүр зурагтай байсан талаар  сэтгүүлчдэд ярьжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0