Жастин Бибер нүүрний саажилттай болсноо инстаграмын дагагчиддаа мэдээлжээ

hi

Канадын поп од Жастин Биберийн энэ оны хоёрдугаар сард эхэлсэн Justice World Tour аялан тоглолтын удахгүй болох гурван концерт цуцлагдсан тухай зохион байгуулагчид нь энэ долоо хоногт мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр 28 настай дуучин маань Инстаграм хуудсандаа яагаад тоглолтоо цуцлах болсныг тайлбарлажээ.

Тэрбээр “Ramsay Hunt syndrome” гэгддэг өвчинтэй болсон юм байна. Ийм өвчин хүний чихний ойролцоох нүүрний мэдрэлийн системд нөлөөлдөг гэнэ.

“Миний нэг нүд анивчихгүй байгааг та нар харж байгаа байх. Нүүрний энэ хэсгээрээ би инээж чадахгүй байна. Тэгэхлээр миний нүүрний нэг тал бүрэн саажсан гэсэн үг” гэж инстаграмын 240 сая дагагчдаа тайлбарлажээ.

Бибер "хэвийн байдалдаа орохын тулд" нүүрний дасгал хийж байгаа ч эдгэрэхэд хэр хугацаа шаардагдахыг мэдэхгүй байгаагаа нэмж хэлэв.

Мөн гуравдугаар сард дуучны эхнэр Хэйли Бибер тархинд нь цусны бүлэгнэл үүссэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм.

 

Хаха 1 0 Таалагдсан 1 Гунигтай 3 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0