
Хятадад коронавирус анх илэрсэнээс хойш хоёр жил гаруйн хугацаанд дэлхий даяар цар тахлын улмаас 6.3 сая хүн нас бараад байгаа ч КОВИД-19-ийн гарал үүсэл тодорхойгүй байна. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вирус лабораториос алдагдсан эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн байна. ДЭМБ өнгөрсөн жил Ухань хотод ялвуулсан судалгаагаар КОВИД-19 лабораториос алдагдсан байх магадлал маш бага гэж дүгнэсэн. Олон эрдэмтэн коронавирус нь сарьсан багваахайнаас, магадгүй өөр амьтнаас хүн рүү халдварласан гэж дүгнэсэн. Гэсэн хэдий ч пүрэв гарагт нийтэлсэн тайланд ДЭМБ-ын шинжээчдийн баг цар тахал хаанаас гаралтайг тодорхойлох нь хэвээр байгааг дурджээ. Эрдэмтэд КОВИД-19-ийн хамаатан болох SARS-ийн эх үүсвэр болсон сарьсан багваахайн төрлийг тодорхойлоход 10 гаруй жил зарцуулсан.