Т.Даваасамбуу


Энэтхэгт агаарын хэм 45 градус давж халж эхэлжээ

hi

     Энэтхэгийн элсэн цөлийн Ражастан мужид хэт халж эхэлсэнээс болж, хүмүүс ус тээвэрлэн авчирч буй тусгай галт тэргийг хүлээн уртаас урт дараалал үүсгэх болжээ. Тус мужид агаарын хэм нэмэх 45 давж халах энгийн үзэгдэл ч энэ жил халууны улирал эрт эхэлжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Энэтхэгт сүүлийн жилүүдэд жилийн дунджаас давж халах болоод буйг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. 13 настай Афроз гэх хүү ундны ус тээвэрлэн ирж буй гал тэргийг хүлээж буй олон мянган хүний нэг бөгөөд тэрбээр “Би тавдугаар сард ингэж халж байсныг санахгүй байна” хэмээн ярьжээ. Хоёр  сая литрийн (528.344 галлон) багтаамжтай 40 вагон галт тэрэг ус гурван долоо хоногийн турш тус дүүргийн олон мянган хүний ундны усны цорын ганц эх үүсвэр болжээ. Ражастан мужийн Пали хотод өмнө нь яг халууны улирлын үеэр ч ундны усыг галт тэргээр зөөдөг байжээ. Харин энэ жил халууны улирал эхлэхээс хамаагүй эрт ус зөөж эхэлсэн байна. Палигаас ойролцоогоор 65 км (40 миль) зайд орших Жодхпур хотод вагоноор зөөвөрлөж ирсэн усыг хадгалах саванд хийж, цэвэрлэх байгууламж руу илгээсний ард ард иргэдэд түгээдэг. Гэхдээ Афрозын гэр бүл болон тэдэн шиг хүмүүсийн хувьд цэвэршүүлээгүй буюу хадгалах савнаас шууд дүүргэхийг илүүд үздэг. 2019 онд Ерөнхий сайд Нарендра Моди амбийцтай Жал Живан (Усны амьдрал) гэх төслийг эхлүүлж, 2024 он гэхэд Энэтхэгийн хөдөө тосгоны бүх айл өрхүүдэд функциональ цорго холболт хийнэ гэж амласан. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр хүн амын 50 хүрэхгүй хувь нь аюулгүй ундны усаар хангагдсан бөгөөд Энэтхэгийн 718 дүүргийн гуравны хоёр нь усны хэт хомсдолд өртсөн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0