Т.Даваасамбуу


ОХУ дээд зэрэглэлийн коксжих нүүрсээ зах зээлийн ханшаас 100 гаруй ам.доллароор хямд үнээр экспортлож байна

hi

    Оросын Хятад руу экспортлосон гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох металлургийн нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард дээд амжилт тогтоожээ. Kpler аналитик фирмийн мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадад Оросын 1.37 сая тонн коксжих нүүрс далайгаар дамжин орж ирсэн байна. ОХУ өнгөрсөн гуравдугаар сард 922.673 тонн, 2021 оны дөрөвдүгээр сард 750 мянган тонныг БНХАУ-д нийлүүлж байжээ. Хятад улс 2021 онд сард дунджаар 4.55 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Оросууд Украин руу довтолсоны дараа дэлхийн зургаа дахь том нүүрс олборлогч ОХУ-ын түүхий эдэд хориг арга хэмжээ авах вий гэсэн болгоомжлол үүсэж, нүүрсний зах зээл эмх замбараагүй байдалд орсон. Москва Украинд тусгай ажиллагаа явуулж эхэлснээс буюу өнгөрсөн хоёрдугаар сараас хойш олон импортлогч Оросын нийлүүлэлтээс татгалзаад байгаа бол нүүрсний гол хэрэглэгч Хятадын худалдан авагчид худалдан авалтаа эрс нэмэгдүүлсэн. Хоёрдугаар сарын сүүлчээр АНУ болон холбоотнууд Оросын зарим банкуудын SWIFT олон улсын төлбөрийн системд нэвтрэх эрхийг хаасны улмаас банкууд аккредитив олгохоо зогсоож Хятад, Оросын нүүрсний худалдаа хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон. Хятадын зарим банк тодорхой үйлчлүүлэгчдийнхээ зээлийн хязгаарлалтыг зөөлрүүлсэн ч тээвэрлэлт, даатгал зэрэг зарим саад бэрхшээл байсаар байгааг үл харгалзан БНХАУ-ын ОХУ-тай хийх нүүрсний худалдаа гуравдугаар сараас огцом сэргэж эхэлсэн.

Шинжээчид "Хятадын худалдаачид Оросын хямд нүүрсийг дотооддоо дахин дамлаж зарах зорилгоор худалдаж авч байна” гэдгийг онцолжээ. Дөрөвдүгээр сард ОХУ-аас эрчим хүчний болон коксжих нүүрсний нийлүүлэлт 4.37 сая тоннд хүрч, өмнөх сарынхаас хоёр дахин өссөн байна. Хятадын Гаалийн мэдээллээс харахад дөрөвдүгээр сард нийт нүүрсний импорт гуравдугаар сарынхаас 43 хувиар өссөн байна. Аль улсаас хэр хэмжээний нүүрс импортлосон болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг БНХАУ-ын Гаалын газраас энэ сарын сүүлээр гаргана.

 

Үнийн дарамт Оросын экспортлогчдын санал болгож буй хямд үнэ худалдан авагчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хойд боомтуудад Оросын дээд зэрэглэлийн коксжих нүүрс тонн нь дунджаар 386 ам.доллар байсан бол Австралийн ижил чанарын коксжих нүүрс тонн нь 473 ам.доллар байсан тухай ажиглагчид онцолсон байна. Харин дээд зэрэглэлийн коксжих нүүрсний дотоодын буюу БНХАУ дахь үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард тонн нь 3260 юань буюу 488 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Бээжин импортын нүүрсэнд 13 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг. Дөрөвдүгээр сард нүүрсний импорт тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ч КОВИД-19-ийн тархалтыг зогсоох хөдөлгөөний хязгаарлалт нь эдийн засгийн идэвхжил, ган үйлдвэрлэгчийн ашиг орлогыг боогдуулж байгаа тул Хятадын гангийн үйлдвэрлэл удааширч магадгүй гэж худалдаачид үзэж байна. "Хятадын хэрэглээ буурч байна. Тээрмийн ашгийн хэмжээ бага, үйлдвэрлэгчид их хэмжээний ган үйлдвэрлэхээс татгалзаж байна" гэж нэрээ нууцлахыг хүссэн Шаньдунд байрладаг коксжих нүүрсний худалдаачин ярьжээ. Хятад даяар үйл ажиллагаа явуулж буй 247 гангийн үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтын түвшин тавдугаар сарын эхээр 81.9 хувь байв. Харин 2021 оны дөрөвдүгээр сард 90 хувиас дээгүүр байсан тухай “Mysteel” зөвлөх компанийн мэдээлсэн байна. Хятадын коксжих нүүрсний бусад томоохон нийлүүлэгч нь Индонез, Монгол, АНУ, Канад, Австрали юм.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0