Т.Даваасамбуу


ОХУ Украины хооронд багахан мөргөлдөөн дэгдэхэд л дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамарна

hi

     ОХУ Украины хооронд багахан мөргөлдөөн дэгдэгсэн ч дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамарч, АНУ-ын олон арван жил барьж, хамгаалж байсан олон улсын дэг журмыг эсэргүүцэх болно гэдгийг ажиглагчид онцолж байна. Учир нь, Владимир Путин Украины талаарх өөрийн байр сууриа илэрхийлэх бүрд зах зээл хөдөлж, төрийн тэргүүнүүд хэрэлдэж эхэлдэг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн лхагва гарагт ОХУ зарим цэргийн хүчээ бааз руугаа нэмэлт цэрэг, зэвсгээ буцааж өгч байгаа гэж мэдэгдсэн боловч эргүүлэн татаж буй тухай мэдээлсэн боловч энэ нь баттай эсэх нь тодорхойгүй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Байден өнгөрсөн мягмар гарагт байдал хурцдаж буйг онцлоод "Энэ бол зөвхөн Орос, Украинтай холбоотой асуудал биш” хэмээсэн. Орос бол газрын тос болон бусад түүхий эдийн томоохон экспортлогч бөгөөд асуудал хурцадвал эрчим хүчний үнэ өсөж болзошгүйг Байден анхааруулсан. Дайны айдас АНУ-д шатахууны дундаж ханш сүүлийн 14 жилийн хугацаанд бүртгэгдээгүйгээр өссөн байна. Тодруулбал, галлон тутамд дөрвөн ам.долларт ойртосн тухай “Axios” компанийн шинжээч Натан Бомей бичжээ. Түүнчлэн Орос Европын байгалийн хийн гол эх үүсвэр бөгөөд Герман зэрэг орнууд дайн дэгдвэл үнэ өснө хэмээн эмээж байгаа юм. Хэрэв Путин түрэмгийлвэл АНУ болон түүний холбоотнууд "урьд өмнө байгаагүй" хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Энэ нь гол технологиудын хүртээмжийг хязгаарлаж, Оросыг эдийн засгийн хувьд Хятадаас илүү хамааралтай болгож болзошгүй юм. Хятадын Засгийн газар Украины нөхцөл байдалд өрнөдийн зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэхийг анхааралтай ажиглаж, Тайванийг хүчээр өөрийн мэдэлд оруулах гэсэн оролдлого нь ямар үр дагавар авчрахыг анхааралтай ажиглаж буйг ажиглагчид онцолж байгаа юм. Мягмар гарагт Байдены хэлсэн үг нь зарим талаараа Вашингтоноос зохиосон олон улсын дүрмийг хамгаалахыг уриалсан шинжтэй байсан бөгөөд энэ удаагийн геополитикийн хямрал нь Афганистаны дараа Байдены гадаад бодлогын хоёр дахь том хямрал гэж хэлж болохоор байгаа юм. “Путиний хувьд Орос, Украиныг нэг ард түмэн гэж мэдэгдсэн. Хэдийгээр цэргийн хүчин чадал нь Украиныхаас хол давсан ч Оросын хувьд дайн хийх нь маш их эрсдэл дагуулна” гэдгийг “Carnegie Moscow” төвийн судлаач Александр Баунов тодотгосон байна. Тэрбээр "Тэр өөрийн иргэдийн төрөл төрөгсдийг хохироохгүйгээр Украин руу довтлох боломжгүй" хэмээжээ.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0