Д.Жамъяндагва


“Spider-Man: Буцах зам үгүй” киноны нээлт кинотеатруудын дээд амжилтыг эвджээ

hi

Marvel студийн ээлжит уран бүтээл “Spider-Man: No Way Home” уран сайхны кино өнгөрсөн Баасан гарагт дэлхий даяар нээлтээ хийсэн билээ.Цар тахлын улмаас санхүүгийн хямралд ороод байсан кинотеатруудад уг бүтээл томоохон сэргэлт авчирсныг мэдээлсээр байна.

Тухайлбал АНУ-ын кинотеатрын томоохон сүлжээ AMC нээлтийн өдөр 1.1 сая үзэгч хүлээж авснаа зарлажээ. Энэ нь тус сүлжээний түүхэнд арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн бүх кинонуудын дээд амжилт болсон байна.

Америкийн өөр нэг сүлжээ Cinemark “бүх цаг үеийн хамгийн шилдэг нээлт” болсныг мэдээлжээ. Үүнээс гадна Regal театруудын түүхэнд хоёрт орох өндөр орлоготой нээлтийн үзүүлбэр болсныг мэдээлсэн байна.

IMAX, 4DX, ScreenX, RPX зэрэг бусад кино театруудын сүлжээ бүгд “Spider-Man” тус тусынх нь шинэ дээд амжилтыг тогтоосон тухай мэдээлжээ.

“Spider-Man: No Way Home бидний төсөөлж байсан хүлээлтээс давлаа. Regal-ийн том дэлгэцээс кино үзэхээр хүмүүс эргэн ирж буйг хараад бидний сэтгэл хөдөлж байна. Гайхамшигтай уран бүтээл нийлүүлсэн Sony-гийн найз нартаа талархаж байна” гэж Regal сүлжээг эзэмшигч Cineworld компанийн  гүйцэтгэх захирал Мүки Грэйдингерийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Sony Picters компани шинэ киноны дистрибьюшнийг хариуцаж байгаа юм.

Spider-Man-ий нээлтэд олон хүн ирсэн нь “театрт кино үзэх бол юугаар ч сольшгүй үнэ цэнтэй таашаал болохыг батлан харууллаа” гэж Cinemark-ийн глобал контент хариуцсан дэд ерөнхийлөгч Жастин Макданиэл хэлжээ.

“Spider-Man: No Way Home” киноны нээлт коронавирусийн Омикрон хувилбарын тархалт АНУ, Европд эрчимжиж буй цаг үетэй давхцаж байгаа.

Тиймээс вирусийн халдвар тархалтад шинэ киноны нээлтийн үзүүлбэр ямар нөлөө үзүүлсэн нь удахгүй харагдах байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Европын зарим орнууд хөл хорионы дэглэмээ сэргээж, кино театруудыг хааж эхлээд байгаа. Харин АНУ одоогоор ямар нэг хорио цээрийн хариу арга хэмжээ авч эхлээгүй байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0