Т.Даваасамбуу


Саятнуудын 83 хувь нь криптовалют эзэмшдэг

hi

   Шинэ мянганы саятнууд ирэх 2022 онд илүү их крипто худалдан авах хандлагатай байгаа талаар CNBC онцолжээ. Үл хөдлөх хөрөнгийг нь тооцохгүйгээр нэг сая ам.доллароос дээш хөрөнгөтэй шинэ саятнуудын 83 хувь нь криптовалют эзэмшдэг байна. Тэдний талаас илүү хувь нь нийт хөрөнгийнхөө тал хувийг криптовалютаар хадгалдаг гэсэн гуравны нэг нь хөрөнгийнхөө дөрөвний гурвыг биткойноор хадгалдаг гэжээ. Баялгийн менежментийн удирддаг фирмүүдэд шинэ үеийн харилцагчидтайгаа хэрхэн харилцахад багагүй асуудал тулгарч буй гэнэ. Учир нь шинэ мянганы саятнуудын крипто хөрөнгө хуучин уламжлалт аргаар баяжсан саятнуудтай харьцуулбал үнэмлэхүй их байгааг судалгаа дүн харуулжээ. Уламжлалт бизнес эрхлэгч саятнууд криптовалютын ирээдүйд эргэлзсээр байгаа бол шинэ үеийн залуу хөрөнгө оруулагчид аль эрт энэхүү зах зээлд хөл тавьж тэдний баялгийн гол эх үүсвэр болсон байна. Одоо байгаа хувийн банкууд, баялгийн сангууд, зөвлөх үйлчилгээнүүд зэрэг бизнесүүд криптод итгэдэггүй, түүнд найдаж бүтээгдэхүүнээ эрсдэлд оруулахыг хүсдэггүй хуучин цагийн бизнесүүд юм. Харин шинэ үеийн үйлчлүүлэгчид крипто бүтээгдэхүүн, зөвлөгөөнд түлхүү анхаарал хандуулах болсон байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0