Т.Даваасамбуу


“Facebook” компани шинэ нэрээ ирэх долоо хоногт зарлана

hi

   “Facebook” компани нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд шинэ нэрээ ирэх долоо хоногт зарлана гэж "The Verge" мэдээлэв. Компанийн шинэ нэрийг аравдугаар сарын 28-нд болох тус компаниас жил тутам зохион байгуулдаг “Connect” чуулганы үеэр, эсвэл түүнээс ч өмнө зарлаж магадгүй гэнэ. Фэйсбүүк үйлчилгээ нь “Instagram”, “WhatsApp”, “Oculus” зэрэг бусад бүтээгдэхүүний хамт нэг толгой компанийн дор ажиллах ажээ. Ингэснээр Фэйсбүүк нь зөвхөн сошиал медиа компани биш, интернетийн дараагийн үе гэгддэг метаверс салбарын компани болж байгаагаа харуулах зорилготой гэнэ. Фейсбүүкийн тэргүүн Марк Цукерберг метаверс бүтээхийн тулд ойрын таван жилд 10 мянган ажилтан хөлслөх болсон тухай мэдээлэл өмнө нь гарч байсан билээ. Фэйсбүүк нэрээ өөрчилж буй нь метаверстэй холбоотой байж магадгүй гэнэ. Цукербергийн мэдээлснээр, метаверс нь хотын төвөөс хол амьдрах, ажиллах хүсэлтэй, түүнчлэн боловсрол бусад объектуудад хүрэх хүртээмж нь хязгаарлагдсан нутаг дэвсгэр дээр амьдардаг, бүтээлч мэргэжлийн хүмүүст илүү их боломж олгох гэнэ. Метаверс гэдэг нь хүмүүс интернетээр дамжуулан нэвтрэх боломжтой виртуал ертөнцийн орчныг хэлдэг. Энэ нэр томъёо нь виртуал бодит байдал эсвэл бодит байдлыг ашиглах замаар илүү жинхэнэ мэт болгодог дижитал орон зайг хэлж хэлдэг байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0