Т.Даваасамбуу


Фэйсбүүк сонины контенд мөнгө төлөхөөр болжээ

hi

   Фэйсбүүк Францын зарим сонинтой оруулсан мэдээ, нийтлэл, контент нь олонд хүрч, хүмүүс уг платформоос тухайн мэдээллийн талаар хайсан тохиолдолд урамшуулал олгохоор гэрээ байгуулжээ. “Google” компани вэб хайлтанд оруулсан нийтлэлийн хайлт өндөр байсан тохиолдолд урамшуулал олгохоор болсноо зарласнаас хойш хэдэн сарын Фэйсбүүк мөн ийм шийдвэр гаргаж байна. Франц хүчирхэг технологийн компаниудын ноёрхлын эсрэг хэвлэл, мэдээллийн агентлагуудынхаа хэвлэн нийтлэх эрх, орлогыг хамгаалахын тулд хоёр жилийн турш тэмцсэн. 2019 онд Франц Улс хэвлэл мэдээллийн компаниуд болон мэдээллийн агентлагуудын хэвлэн нийтлэх эрхийн тухай "хөршийн эрх" хэмээх удирдамжийг баталсан Европын холбооны анхны орон болсон бөгөөд энэ хүрээндээ мэдээллийн агуулгыг ашигласны төлбөр төлөхийг технологийн платформуудыг шаардсан юм. Түүнчлэн контентын төлбөр төлөх талаар тохиролцоонд хүрэхийн тулд удаан хэлэлцээ хийсэн. Харин Фэйсбүүк компаниас өчигдөр Францын хэвлэл мэдээллийн байгууллагуудад контентын төлбөрийг төлөхөөс гадна “Facebook News”-тээ хэрэглэгчдэдээ "Найдвартай, нэр хүндтэй мэдээллийн эх сурвалжийн контент руу нэвтрэх боломжийг олгох болно" гэж мэдэгджээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0