
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд уг хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнөөдөр согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа. Архи, согтууруулах ундааны нийгэмд учруулж буй хор хөнөөлийг бууруулах, бусдыг архидан согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж биеэ авч явах чадваргүй болгох зэрэг нийгмийн гажуудсан үзэгдлийг бууруулахад тус хуулийн гол зорилго оршиж байгаа юм.
Намайг алгас гээд байхад архиар шахсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ!" хэмээлээ.